/ / Хүүхэд хамгаалал-2023 нэгдсэн арга хэмжээ

Хүүхэд хамгаалал-2023 нэгдсэн арга хэмжээ

     Цагдаагийн газраас “Хүүхэд хамгаалал-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, сургууль завсардсан, тэнэмэл, орон гэргүй, гуйлга гуйдаг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирч болзошгүй зэрэг хүүхдэд тавих хяналтаа сайжруулах, илрүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах чиглэлээр Баянцагаан багт байдаг төвлөрсөн хогийн цэг, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, насанд хүрээгүй хүн ажиллуулж байж болзошгүй Авто угаалгын газар, Засварын газар Цахим тоглоомын газрууд, зочид буудал, дэн буудлууд, GS25, CU зэрэг газруудад хяналт шалгалт зохион байгуулж насанд хүрээгүй хүн ажиллуулж байсан 3 зөрчлийг илрүүлж аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбон зуучилж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна