/ / "ЗЭВСЭГ-2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

"ЗЭВСЭГ-2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

"ЗЭВСЭГ-2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
 
Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан "Галт зэвсгийн тооллого явуулах журам"-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн бүртгэл тооллого энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах тул байгууллага, аж ахуйн нэгж, иргэн та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт Цагдаагийн газрын 2 дугаар байр 305 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
 
Жич: Хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар хүнийг 40 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байдаг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна