АЮУЛТАЙ АЧАА ТЭЭШ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА

Аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, байгууллага нь дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, зөвшөөрөл авна. Үүнд:

  1. Аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлт;
  2. Цагдаагийн байгууллага болон гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай байгуулсан хамгаалалтын гэрээ;
  3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;
  4. Тусгай зориулалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслийн тэвшний дотор болон гадна  талыг харуулсан фото зураг;
  5. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний тус бүрийн хуулбар;
  6. Аюултай ачаа тээвэрлэх, техникийн нөхцөл, стандартыг ажиллагсаддаа урьдчилан танилцуулж зааварчилгаа, баталгааг бичгээр гаргуулсан байх;
  7. Тээврийн хэрэгслийг тусгай зориулалтаар өөрчлөн тоноглосон талаарх гүйцэтгэлийг албан бичгээр авсан байх;
  8. Тээврийн хэрэгслийн оношлогооны дүгнэлтийн хуудас.