/ / Орхон аймаг дахь Цагдаагийн газраас “ШАГ” хэсэгчилсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж ажиллаж байна.

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас “ШАГ” хэсэгчилсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж ажиллаж байна.

 Одоогийн байдлаар гар дээрээс хууль бусаар архи согтууруулах ундааны зүйлс зарж, борлуулж байсан 12 иргэнийг илрүүлж, зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа борлуулж байсан 2 аж ахуйн нэгж, зохих зөвшөөрөлгүй тамхи худалдаалж байсан 3 аж ахуйн нэгжийг тус тус илрүүлэн нийт 480000 төгрөгийн торгууль ноогдуулж, 4 хүнд арга хэмжээ тооцуулахаар шүүхэд материал хүргүүлэн, 36 шил архи, 42 ширхэг пиво, 76 хайрцаг тамхи хураан авч, аймгийн захиргааны журмаас хураагдсан эд зүйлийг устгах, улсын орлого болгох орон тооны бус комист шилжүүлсэн. Мөн 5 аж ахуйн нэгж, 12 иргэн, 19 багийн Засаг дарга нарт албан мэдэгдэл хүргүүлэн “ШАГ” хэсэгчилсэн арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна