/ / ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 40 ЖИЛИЙН ОЙН АЖЛЫН ХҮРЭЭНД

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 40 ЖИЛИЙН ОЙН АЖЛЫН ХҮРЭЭНД

Монгол улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жил, Замын цагдаагийн албаны 80 жил, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус Замын цагдаагийн тасагт ажиллаж байсан ахмад ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж албаны бүтэц, зохион байгуулалт, хүн хүч, техник хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, дурсамж яриа өрнүүлж, заавар зөвлөгөө авах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр дурсгалын зураг авахуулж, хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууддаа тасгийн хамт олноос эрүүл энх, аз жаргалыг хүсч, дурсгалын зүйлийг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна