/ / "МАНСУУРАЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ БИШ"

"МАНСУУРАЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ БИШ"

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албанаас Эрдэнэт хотын 40 жилийн ой, цагдаагийн газрын 40 жилийн ойн баярын арга хэмжээг угтаж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “ Мансуурал бидний ирээдүй биш” сэдэвт аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 04-р сарын 29-ний өдөр зохион байгуулан явууллаа.
Тэмцээнд оролцох анги хамт олон Амарын талбайгаас явган жагсаалаар Хүүхдийн ордон хүртэл Орхон аймгийнхаа хүүхэд залуучуудад “ Мансуурал бидний ирээдүй биш” гэсэн уриа барьж мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор уршиг, амиа хорлохын эсрэг хамтдаа зэрэг уриатайгаар нэгдэн алхлаа.
Тэмцээн Мэндчилгээ, Гэрийн даалгавар, Асуулт хариулт, Чөлөөт сэдэв гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдан явагдаж Тэргүүн байрыг 7-р дунд сургуулийн хамт олон, Хоёрдугаар байрыг 14-р дунд сургуулийн хамт олон, Гуравдугаар байрыг Эрдэм ахлах сургуулийн хамт олон тус тус эзэллээ.
Тэмцээнд шаардагдах зардлыг Орхон аймаг дахь Хуулийн хэлтэсээс шийдвэрлэж Тэргүүн байр эзэлсэн хам олныг 500.000 мянган төгрөг, Хоёрдугаар байр эзэлсэн хамт олныг 300.000 мянган төгрөг, Гуравдугаар байр эзэлсэн хамт олныг 200.000 мянган төгрөг өргөмжлөл, медалиар шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна