/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 40 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДӨРЛӨГ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 40 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДӨРЛӨГ

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 40 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриан дор "Нээлттэй хаалганы өдөрлөг" -ийг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний үед Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл хүн хүч, тусгай хэрэгсэл болон иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолодох, эрхийн лавлагаа, жолоодох эрхийн дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох, "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам" -ийн талаар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага, материал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна: Өдөрлөг Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна