/ / ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН (ЖАРГАЛАНТ СУМЫН "СОЁЛЫН ТӨВ"-Д)

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН (ЖАРГАЛАНТ СУМЫН "СОЁЛЫН ТӨВ"-Д)

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг Жаргалант сумын "Соёлын төв"-д 2 багийн оршин суугч, иргэдийн дунд зохион байгуулж, иргэдээс санал шүүмжлэл, талархлыг амаар болон бичгээр хүлээн авч хариулт өгч ажиллаа. Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг тус Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Алтанхуяг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батцэнгэл, ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Батнасан, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Батжаргал, багийн хэсгийн байцаагч нар болон Жаргалант засаг дарга Зоригтбаатар, сумын ИТХ-ын дарга Баттогтох, Иргэний зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг, иргэний зөвлөлийн гишүүн Т.Батзориг нар иргэдэд нээлттэй тавилаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна