/ Байгууллага / ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ("СОЁЛЫН ТӨВ"-Д)

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ("СОЁЛЫН ТӨВ"-Д)

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг гэр хорооллын "Соёлын төв"-д 10 багийн оршин суугч, иргэдийн дунд зохион байгуулж, иргэдээс санал шүүмжлэл, талархлыг амаар болон бичгээр хүлээн авч хариулт өгч ажиллаа. Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг тус Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Алтанхуяг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Баттулга, ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Батнасан, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Ч.Анхбаяр, багийн хэсгийн байцаагч нар болон Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Иргэний зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг, иргэний зөвлөлийн гишүүн Т.Батзориг нар иргэдэд нээлттэй тавилаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна