/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН

Орхон аймаг дахь Цагдаагийн газар болон аймгийн Прокурорын газрын хамтарсан зөвлөгөөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус Цагдаагийн газарт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан Б.Эрдэнэдалай, хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр нар зөвлөгөөнд хамрагдсан алба хаагчдад “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хор уршгаас өсвөр насныхныг сэргийлэх нь”, “Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал” гэсэн сэдвүүдээр сургалт явуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна