/ / ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөл ажиллаж эхэллээ. Иргэний зөвлөл нь Орхон аймгийн иргэдийн санал асуулга, сонгон шалгаруулалтаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Нямжавын Даринчулуун сонгогдсон байна.

  1. Нямжавын Даринчулуун нь 1951 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Дээд боловсролтой. Хуульч мэргэжилтэй. Улсад 40 жил ажилласан.

Авирмэдийн Намжилсүрэн нь 1950 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. Тусгай дунд боловсролтой. Сэтгүүлч мэргэжилтэй. Улсад 36 жил ажилласан. Чөлөөт уран бүтээлч.

Цэрэнгийн Рагчаа нь 1960 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Дээд боловсролтой. Санхүүч  мэргэжилтэй. Улсад 31 жил ажилласан.

Данидгайн Мягмарсүрэн нь 1946 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Дээд боловсролтой. Эрх зүйч, хуульч, багш мэргэжилтэй. Улсад 50 жил ажилласан.

Гомбосүрэнгийн Эрдэнэбилэг нь 1957 онд Булган аймагт төрсөн. Дулааны техникч Эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой, улсад 33 дахь жилдээ ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна