/ / ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС АЙМГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР ИРГЭДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС АЙМГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР ИРГЭДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Мөнхбаяр, Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнгөнтуул нар 2014 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн 1000 цагт Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газрын Иргэдийн танхимд Орхон аймгийн камерын хяналтын нэгдсэн системийн талаар 22 багийн төлөөлөл нийт 38 иргэдтэй хэлэлцүүлэг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт Цагдаагийн газраас камерын хяналтын нэгдсэн системийн товч танилцуулга болон телехяналтаар илрүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулж, цаашид камерын хяналтын системийг өргөтгөх, шинээр суурьлуулах шаардлагатай эсэх талаар санал асуулга авч ажиллаа. Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэд 100% цаашид камерын хяналтийн системийг шат дараалан өргөжүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд тэдгээрийн 74% нь өөрсдийн оршин суугаа багийн нутаг дэвсгэрт шаардлагатай байгаа хяналтын камер болон байршил цэгийг тодорхойлж нэмэлтээр камер суурьлуулах санал өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна