/ / www.Shuud.mn-c мэдээллэж байна.

www.Shuud.mn-c мэдээллэж байна.

Үдшийн цагаан гэгээн тасрах үед бид Эрдэнэт хотод орж ирлээ. Удалгүй харанхуй нөмрөн, намрын жихүүн орой айлчлав. Бид ундлаад, Орхон аймгийн цагдаагийн газрын албан хаагчидтай шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хэв журмын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ёстой. Дуудлагын дагуу гэр хороололд ч хүрч үүрэг гүйцэтгэж магадгүй болохоор энэ харанхуйд яаж дуудлага өгсөн газрыг олж очих од багагүй хугацаа зарцуулах байх гэх бодол төрж байсан ч үүнд санаа зоволтгүй аж.

Учир нь тус аймагт өнгөрөгч 2013 оны төгсгөл үеэс цагдаагийн газраас санаачлан “Гэрэлтүүлэг” нэгдсэн арга хэмжээ явуулж, Баян-Өндөр сумын хэмжээнд 393 цэгийг зайлшгүй гэрэлтүүлэх шаардлагатай байгаа судалгаа гарган, аймгийн Засаг даргын зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн хурлаар оруулан санал дэмжигдсэн байна. Ингэснээр Орон нутгийн хөгжүүлэх сангаас хоёр тэрбум төгрөг олгож, Баян-Өндөр сумын хоёр багаас бусад нь гэрэлтүүлэгтэй болсон ба энэ оны сүүлчээр 100 хувь гэрэлтүүлэгтэй олох аж. Гэр хорооллын гудамжуудын дагуу цэгцтэй босгосон, харанхуйгаас эмээх таагүй бодлыг үргээсэн  энэ гэрэлтүүлэг иргэдийн аюулгүй байдал, цагдаагийн албан хаагчдын ажил үүрэг болоод камерын нэгдсэн хяналтын системд ч багагүй тус, эерэг нөлөө үзүүлж буй гэнэ.

ө

“Орхон аймгийн гэр хороололд 97 мянган хүн амьдардаг гэж албан тоогоор мэдээлдэг бол албан бус тоогоор 120 орчим мянган хүн амьдардаг. Шилжилт, хөдөлгөөнөө дагаад гэр хороолол тэлсэн, үүнийгээ дагаад иргэдийг дээрэмдэх, булаах гэмт хэргийн 30 гаруй хувь нь гэрэлтүүлэггүй гэр хорооллын багуудад үйлдэгдэж байгаа. Камертай боловч гэрэлтүүлэг хангалтгүй болохоор бүрэн хянах боломжгүй байгаа юм. Тиймээс энэ цэгүүдийг гэрэлтүүлж, гэр хорооллын камергүй газруудыг хяналтад авах чиглэлээр ажиллаж, шинээр тавих 70 камерынхаа олонхийг энэ хэсгүүд рүү чиглүүлж байна” гэж Орхон аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, хошууч Н.Батнасан ярьсан.

“Камер, гэрэлтүүлэг хоёр бол цогц шийдэл”

а

Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар хоттой, төмөр зам, засмал замаар холбогдсон аялал жуулчлалын бүс нутаг дамжин өнгөрдөг энэ аймагт эрүүгийн болон хэв журмын нөхцөл харьцангуй хүнд байдаг аж. Тус аймагт камерын хяналтын нэгдсэн систем 2013 онд ашиглалтад орсон ба нэг чигийн хөдөлгөөнтэй 30, 360 хэм эргэж хөдөлгөөнөө бүрэн хянах чадвартай 100 камертай хяналтын нэгдсэн төвд гурван оператор  24 цагаар ажиллаж, аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж буй юм байна. Хяналтын камерын тусламжтайгаар онц ноцтой хүн амины гэмт хэрэг буюу Б гэдэг иргэнийг Дулааны цахилгааны станцын жалганд очиж амийг нь егүүтгэсэн хэрэгтнийг олж илрүүлжээ.

ө

Орхон аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазул “Хяналтын камерыг нэмэхээр тендер зарлаад, компани нь шалгараад үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2015 оны эхээр 220 камер ажиллана. Камерын систем ашиглалтад ороход гэр хорооллын гэрэлтүүлэггүй газруудыг хянах боломжгүй сөрөг үр дагавар гарсан. Үүнийг бид орон нутгийн засаг захиргаатай хамтран шийдвэрлэсэн. Манай аймагт эхний есөн сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг 8.5 хувиар буурсан. Харин гэмт хэргийн илрүүлэлт таван функтээр өсч, илрүүлэлт 65 хувьтай байгаа. Хулгайн хэрэг 44.6 хувиар буурсан бол гудамж, талбайд үйлдэгдсэн болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан. Өнгөрсөн 2013 оны 11 дүгээр сард хяналтын стандарт батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу Эрдэнэт хотод үйл ажилагаа явуулж байгаа 800 гаруй аж ахуй нэгжийг стандартын шаардлагад нийцсэн камераар тоноглох үйл ажиллагааг  санаачилж зохион байгууллаа. Ингэхдээ аж ахуй гадна, дотор талыг камер гэрэлтүүлэгтэй болгохоор ажилласан. Урьдчилсан шалгалтаар 600 гаруй нь гүйцэтгэсэн байсан. Энэ нь  гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ нь эхнээсээ үр дүнгээ өгч, гэмт хэрэг захиргааны зөрчлийн мэдээ буурсан үзүүлэлттэй гарч байна. Мөн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд шинээр ашиглалт орж байгаа орон сууцны хорооллыг хяналтын камерын систем, гэрэлтүүлэггүй бол улсын комисс хүлээж авахгүй байх захирамжийг орон нутгийн удирдлагаас гаргасан. Энэ ажилд цагдаагийн байгууллага хууль эрхзүйн хүрээнд зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Зарим аж ахуй нэгж тооцоолол гаргахад метр квадратын үнэ дээр 10-15 мянган төгрөг нэмэхэд болчих юм байна гэсэн. Энэ захирамж сайн хэрэгжвэл шинээр ашилалтад орж байгаа хороолол хотхон бүгд хяналтын камер, гэрэлтүүлэгтэй болно” гэж ярилаа.

ө

Шөнийн эргүүлд

ө

Оройн 19:56 цагт биднийг Хөдөлгөөнт эргүүлийн байранд очиход алба хаагчид цугларч, үүрэг авахад бэлэн жагссан байлаа. Хошууч Н.Батнасан тэднийг бүртгэж, үүрэг гүйцэтгэх чиглэлд нь хуваарилан, 20:00 гэхэд алба хаагчид эргүүлд гарав. Эргүүлүүдийн богино холбоо байнга ажиллаж, дуудлага ирсэн, хэн тийшээ явсан, ямар хэрэг зөрчил болсон тухай мэдээ чөлөөгүй ирнэ. Энэ чимээнд дасаагүй, дуудлаганд явж үзээгүй бидэнд сонирхолтой санагдах. Уурхайчин, Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй Орхон аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн цагдаа ахлах ахлагч Б.Эрдэнэ-Очир, н.Эрдэнбат нартай хамт хэсэг хугацаанд эргүүлд гарав.

ө

Ихэвчлэн архидан согтуурахтай холбоотой дуудлага ирдэг гэж тэдний ярьсныг батлах мэт согтуу нөхөр нь эхнэрээ дарамталсан, олон нийтийн газар согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан болон архи зардаггүй өдөр орон сууцны байрны тоглоомын цэцэрлэгт согтууруулах ундаа уусан этгээдүүдийг үйлдлийг таслан зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авсан. Харин архи зардаггүй өдөр согтууруулах ундаа ууж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хоёр этгээд түр саатуулах байранд хүргэгдсэн. Архи зардаггүй өдөр боловч согтууруулах ундаа хэрэглэж гудамж талбайд танайрч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан найман хүн саатуулах байранд иржээ. Саатуулах байрны эмч, дэслэгч П.Мөнх-Очир “Саатуулах байранд баривчлах байранд найман хүн байна. Уг нь арх зардаггүй өдөр харьцангуй бага байдаг. Өнөөдөр Булган аймгийн зэргэлдээ сумаас таван хүн ирлээ. 25 хүн ирэхэд л байрны ачаалал ихэсдэг. Ихэвчлэн 20 гаруй насны залуу хүмүүс ордог. Иргэд болж өгвөл архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, зөв зохистой хэрэглэх хэрэгтэй байна. Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн, гудамж талбайд гаргасан зөрчилгүй биеэ авч явах чадваргүй болсон хүмүүсийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж байгаа” гэсэн.

ө

Ихэнх гэмт хэргийн дийлэнх хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлдэг байна.   120 гаруй мянган хүн байнга оршиг суудаг энэ аймагт 5000 хүн тутамд нэг гэж үзэхэд 211 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг байх ёстой аж. Гэтэл 2012 онд хийсэн судалгаагаар 446 цэг байжээ. Орон сууцны хороололд их  хэмжээгээр төвлөрсөн архи согтууруудх ундаагаар үйлчилж байгаа цэгүүдийн тоог багасгах зэрэг дээр цагдаагийн газраас аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж, архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөл шинээр олгохгүй, сунгахгүй аргыг баримталж 14 хувь бууруулсан байна. Энэ нь иргэдийн бизнесийн эрх ашигт нөлөөллөө гэсэн гомдол ирсний дагуу нийт иргэдийн дунд санал асуулга явуулахад цэгүүдийг цөөлөх хэрэгтэй гэсэн санал давамгайлжээ. Үүнийг үндэслэн цаашид ажиллана гэдгээ хэлж байв.

ө

Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч

ө

Орхон аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэлээн их аж. Зөвхөн ОРХ, ОРА гэсэн дугаартай албан ёсны бүртгэлтэй 20500 орчим тээврийн хэрэгсэл байдаг ба дээрээс нь дамжин өнгөрч байгаа болон байнга оршин сууж буй өөр дугаартай автомашин олон гэнэ. Ийнхүү тээврийн хэрэгсэл нэмэгдэж буйтай холбогдуулан автозамын зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж, найм орчим тэрбум төгрөгийг зарцуулан өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ. Одоогоос 30 орчим жилийн өмнө төлөвлөгдөж хийгдсэн орон сууцны хорооллын дундах нарийн зам, автомашины зогсоол, явган хүний гарц зэргийг шийдвэрлэсэн байна. Мөн дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай давхар зогсоолын ажлыг эхлүүлжээ.

ө

Харин тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр улсын чанартай 53 км зам дайран өнгөрч байгаа. Хөшөөтийн даваанаас Булган аймгийн зааг хүртэл. Биднийг Орхон аймаг руу орж ирэхэд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийнхан зам дээр хяналт, шалгалт хийн ажиллаж байсан. Долоо хоногийн 5-6 өдөрт энэ шалгалт хийгддэг аж. Автомашиных нь баруун талын гэрэл ажиллахгүй байхад жолооч нь хот хоорондын замд зорчигчид тээвэрлэж байхтай таарав. Жолооч энэ чигээр шөнийн цагт, холын замд явсан бол бүрэн бүтэн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож буй тэдэнд болзошгүй аюул тохиолдохыг эс мэднэ. Тиймээс өөрийнхөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг хариуцан орон нутгийн замд зорчиж буй жолооч нар хариуцлагатай байх хэрэгтэй юм.

ө

Орхон аймгийн цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгийн ахлах зохицуулагч, хошууч М.Баттулга “Орон нутгийн замд жолооч нар хүн тээвэрлэх журам зөрчих, гэрэл дохио, хөдөлгөөний хурд хэтрүүлэх зөрчил олон гарч байна. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийхээс гадна Хөшөөтийн даваанаас Орхон аймгийн гурван замын пост хүртэл зам дээр хөдөлгөөнд оролцогчдод зориулан замын ослоос сэргийлэх мэдээлэлтэй, харагдах байдал самбар, сэрэмжлүүлэг байрлууллаа. Жолооч нар согтуугаар автомашин жолоодсон, анхаарал болгоомгүй байдлаас болж тойрч гарах, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу үйлдсэнээс, эсрэг урсгалд явж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, шүргэлцэх байдлаар зам тээврийн осол гарч байна. Хүн тээврийн том болон бага оврын автобуснуудад GPS суулгаснаар эдгээр тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэхгүй байгаа. Гэхдээ Атибус компанийн том оврын автобусны жолооч 52 удаагийн давтамжтайгаар хөдөлгөөний дээд хурд 107 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн тохиолдол гарсан. Үүнийг захиргааны хариуцлагын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч арга хэмжээ тооцсон. Авто тээврийн үндэсний төвтэй гурван замын постын 24 цагийн жижүүр байнга холбоотой ажилладаг учир мэдээллийн дагуу асуудлыг шийдэж байгаа” гэж мэдээлсэн.

ө

Ийнхүү бид Эрдэнэт хотын шөнийн амьдрал, хэв журмын нөхцөл байдалтай танилцсан юм. Шөнийн 23:00 цаг хэдийнэ өнгөрсөн ч хос залуус хөтлөлцөн, төв талбайгаараа зугаалах нь “Манайх чинь залуусын хот. Хүн амын 80 хувь нь залуус” гэж хэн нэгний дэврүүн хэлснийг нь батлах мэт. Шөнийн одод газарт буусан мэт хотын гэрэлтүүлэг нь харанхуйг гийгүүлэх, үйлдвэрийн хотын намуухан шөнө эргүүлийн гүйцэтгэв.

ө

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна