/ / ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН “АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМ

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН “АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМ

                                                                    

ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

“АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМ

 

Ерөнхий зүйл:

Албан ёсны нэр: “Ахлагч нарын зөвлөл”

Байгуулагдсан хугацаа: 2012 оны ..... сарын ..... өдөр үүсгэн байгуулагдсан, 2012 оны ..... сарын ..... өдрийг өөрчлөн байгуулсанд тооцно.

Байршил: Орхон аймгийн Цагдаагийн газар. Е мэйл хаяг ........................................, Утас : .......................

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмээр Орхон аймгийн Цагдаагийн газрын “Ахлагч нарын зөвлөл”-ийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой зохицуулахад оршино.

 

1.2. “Ахлагч нарын зөвлөл” нь Орхон аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаа ахлагч нарын сайн дурын үндсэн дээр үйл ажиллагааны хувьд бие даасан байна.

 

1.3. “Ахлагч нарын зөвлөл” нь энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

ХОЁР. “АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАРЧИМ

2.1.Эрхэм зорилго: Орхон аймгийн Цагдаагийн газарт ажиллаж буй ахлагч бүрэлдэхүүний эрх ашгийг хамгаалах, авъяас чадвар, сонирхлыг дэмжиж, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сайн үйлсийн төлөө уриалах, ажлдаа хандах хандлагыг сайжруулах, харилцааны соёлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг биелүүлж цагдаагийн байгууллагын нэр хүндийн өндөрт өргөхөд чиглэгдсэн олон талд үйл ажиллагааг хэрэгжүүлж, тэдний дуу хоолой болоход оршино.

 

2.2.Зорилтууд:

2.2.1. Ахлагч нарын ажиллах нөхцөл болон нийгмийн аливаа асуудлаар тэднээс ирсэн санал шүүмжлэлийг хүлээн авч холбогдох байгууллага хүмүүст уламжлан шийдвэрлүүлэх

 

2.2.2. Монгол улсын Цагдаагийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх, нэр төрийг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулахад идэвхи санаачлага гарган оролцох

 

2.2.3. Ахлагч нараас Цагдаагийн байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжид харшлахгүйгээр гаргасан санал, хүсэлтийг харгалзан үзэж тэдэнтэй хамтран ажиллах

 

2.2.4. Тус газрын ахлагч нарын эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл, санал бодлогоо чөлөөтэй солилцож илэрхийлэх бүх талын бололцоог бүрдүүлэх

2.2.5. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж бие бүрэлдэхүүнд чиглэгдсэн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

 

2.2.6. Эрхэм зорилгоо хэрэгжүүлэх явцдаа алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, гоо зүйн сонирхолыг үндэслэн эрдэм шинжилгээ, урлаг, спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлэх

 

2.2.7. Хэтийн төлөвлөгөөг цаг тухайд нь боловсруулах байгууллагын хөгжил, байнгын ажиллах баталгааг хангах, эдийн засаг санхүүгийн боломжийг дээшлүүлэх, нийгэмд өрсөлдөх чадавхийг нь бэхжүүлэх

 

2.3. “Ахлагч нарын зөвлөл” нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

 

                        2.3.1. Захирах захирагдах ёс

                        2.3.2. Ил тод ардчилсан байх

2.3.3. “Ахлагч нарын зөвлөл” нь бие бүрэлдэхүүнд хүрч үйлчлэх

2.3.4. “Ахлагч нарын зөвлөл” нь чадварлаг, туршлагатай хариуцлага тооцдог ёс зүйтэй байх

2.3.5. “Ахлагч нарын зөвлөл” нь зохион байгуулалтын хувьд тогтвортой залгамж чанартай байх

 

ГУРАВ. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Удирдах зөвлөл: “Орхон аймгийн Цагдаагийн газрын ахлагч нарын зөвлөл, бөгөөд тасаг албадын ахлагч нарын төлөөлөлийг багтаасан 12 гишүүнтэй байна. Үүнд: зөвлөлийн дарга 1, нарийн бичгийн дарга 1, тасаг, албадын төлөөлөл 10 гишүүн байна. Мөн дэмжигч гишүүнтэй байна. Үүнд: Хэв журмын тасгийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гэрээт цагдаагийн тасгийн дарга болон сэтгэл зүйч, хүний нөөцийн ажилтан нар болно.

 

3.2. “Ахлагч нарын зөвлөл” нь гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, тэднээс тавьсан санал болгосноор нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа болон жилийн эцсийн тайланд хяналт тавих эрхтэй.

 

3.3. “Ахлагч нарын зөвлөл”-ийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэрээр хуралдах бөгөөд нийт гишүүдийн 51%-иас дээш гишүүд ирсэн тохиолдолд гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Ээлжит хуралдааныг улиралд 1 удаа хийнэ. Ээлжит  бус хуралдааныг цаг үеийн байдалтай холбоотойгоор тэргүүн болон “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүдийн 25%-ийн санаачлагаар хуралдуулна.

 

3.4. “Ахлагч нарын зөвлөл” нь хуралдаанд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний асуудлыг нууц, бусад асуудлыг илээр шийдвэрлэнэ.

 

3.5. “Ахлагч нарын зөвлөл” нь үйл ажиллагааны тодорхой чиглэлээр дагнасан албадад хуваагдан ажиллана. Алба бүрээс томилогдсон гишүүд тухайн үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцан ажиллана.

 

3.6. “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн: Тус газрын алба хаагчдын төлөөлөл болж бие бүрэлдэхүүнээсээ сонгогдсоныг үндэслэн улмаар өөрийнх нь хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан тухайн тасаг албадын төлөөлөл болсон ахлагчийг хэлнэ.

 

3.6.1. “Ахлагч нарын зөвлөл”-ийн хурлаар шинэ гишүүний асуудлыг оруулж баталснаар “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн тооцож түүний эрх хэрэгжинэ. Харин өөрийнх нь хүсэлт болон тасаг албадын нийт бие бүрэлдэхүүний 30%-ийн саналыг харгалзан үзэж шийдвэрлэснээр “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүнээс түдгэлзүүлнэ.

 

3.6.2. “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн нь зөвлөлийн даргаар сонгогдох, зөвлөлийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, зөвлөлийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, зөвлөлийн дүрмэнд нийцсэн үйл ажиллагааг санаачлах, “Ахлагч нарын зөвлөл”-ийн хуралдаанд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асуух, хариулт авах, зөвлөлөөс байгуулах албаны бүтэц бүрэлдэхүүнд өөрийн сонирхлоор орох, мөн томилогдох этгээдийн талаар санал шүүмжлэл гаргах, дүгнэлт хийх эрхтэй.

 

3.6.3. “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн нь Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж Монголын Цагдаагийн байгууллагын нэрийн ямагт сайнаар дуурсган үеийн залуусаа сайн үйлсэд уриалан, зөвлөлийн үйл ажиллагаанд манлайлан оролцож байх үндсэн үүрэгтэй. Мөн “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн нь үйл ажиллагаандаа Цагдаагийн байгууллагын тухай хуулийг баримтлан ажиллах, төлөөлөн хамгаалах, зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцох, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэх, сахин биелүүлэх, зөвлөлийн хуралдааны дэгийг сахих, зөвлөлийн гишүүний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, зөвлөлийн гишүүний хувьд үг хэлэх, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд баримт нотолгоотой, хариуцлагатай хандах үүрэгтэй.

 

3.7. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга: “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга /цаашид дарга гэх/ нь “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүдээс сонгогдсон удирдагч мөн. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга нь жилд 1 удаа “Ахлагч нарын зөвлөл”-өөс сонгох ба нэг улиран сонгогдож болно.

 

3.7.1. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалах, нарийн бичгийн даргын томилох, чөлөөлөхөөр зөвлөлд санал оруулах, санхүүг захиран зарцуулах, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнг тооцох, түүнтэй холбогдсон мэдээ, тайланг нарийн бичгийн дарга болон бусад гишүүдээр гаргуулж авах эрхтэй.

 

3.7.2. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга нь Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж Монголын Цагдаагийн байгууллагын нэрийг ямагт сайнаар дуурсган үеийн залуусаа сайн үйлсэд уриалан, зөвлөлийн үйл ажиллагаанд манлайлан оролцож байх үндсэн үүрэгтэй. Мөн зөвлөлийн эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд өөрийн ёс зүйн хэм хэмжээг өндөрт авч явах, зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, гишүүдээс гаргасан санал шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах, нарийн бичгийн даргыг удирдлага арга зүйгээр хангах үүрэгтэй.

 

3.8. “Ахлагч нарын зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга: “Ахлагч нарын зөвлөл”-ийн даргын санал болгож удирдах зөвлөлийн хуралдаанаар баталгаажуулсанаар зөвлөлийн нарийн бичгийн дарга /цаашид нарийн бичгийн дарга гэх/-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.

 

3.8.1. Нарийн бичгийн дарга нь зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд зөвлөлийг төлөөлөх, зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөлийн гишүүнд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөлийн гишүүнээс түтгэлзүүлэхээр зөвлөлийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр зөвлөлийн хуралдаанд санал оруулах эрхтэй.

 

3.8.2. Нарийн бичгийн дарга нь Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын Цагдаагийн байгууллагын нэрийг ямагт сайнаар дуурсган үеийн залуусаа сайн үйлсэд уриалан, зөвлөлийн үйл ажиллагаанд манлайлан оролцож байх үндсэн үүрэгтэй. Мөн зөвлөлийн эрхэм зорилго, үйл  ажиллагааны чиглэлийн хүрээнд өөрийн ёс зүйн хэм хэмжээг өндөрт авч явах, зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, ахлагч бүрэлдэхүүн болон гишүүдийн уялдаа холбоог хангах, зөвлөл болон даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй.

 

3.9. “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүн:  Зөвлөлийн гишүүн /цаашид гишүүн гэх/ гэж зөвлөлийн хүрээнд явуулж буй бүх шатны үйл ажиллагаанд хамруулан оролцох ахлагч нарыг ойлгоно.

 

3.9.1. Гишүүн нь зөвлөлийн үйл ажилагаатай холбоотой гомдол, саналаа бичгэн хэлбэрээр гаргаж нарийн бичгийн дарга болон өөрийн тасаг албадын гишүүнээр дамжуулан өргөдөл, гомдол шийдвэрлүүлэх, асуудал дэвшүүлэх, санал оруулах, зөвлөлтэй хамтран ажиллах санал тавих эрхтэй.

 

3.9.2. Гишүүн нь дүрэм, холбогдох журмууд болон удирдах зөвлөлөөс батлан гаргасан бусад шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх, зохиогдсон бүхий л төрлийн үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.

 

ДӨРӨВ. САНХҮҮЖИЛТ

4.1. Зөвлөлийн гишүүд сайн дурын хандив, зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль журамд харшлаагүй өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжиж болно.

 

4.2. Зөвлөлийн удирдах зөвлөлөөс жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлан гаргаж удирдах зөвлөлөөс олгогдсон эрхийн дагуу өдөр тутмын санхүүгийн захиран зарцуулах эрхийг зөвлөлийн дарга эдэлж, зөвлөлийн гишүүд хяналт тавина.

 

4.3. Зөвлөл нь цугларсан хөрөнгийг зөвхөн өөрийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна. Хэрэв тухайн жилд зарцуулагдаагүй хөрөнгө үлдсэн тохиолдолд дараа жилийн үйл ажиллагаанд зарцуулна.

 

4.4. Тухайн улирал, жилд зарцуулсан хөрөнгийн тайланг Цагдаагийн газрын ахлагч нарын нийтийн хуралд болон газрын даргын зөвлөлийн хуралд тайлагнана.

 

ТАВ. БЭЛЭГДЭЛ

5.1. “Ахлагч нарын зөвлөл” нь өөрийн бэлэгдэлтэй байна. Бэлэгдлийн загвар хэмжээг “Ахлагч нарын зөвлөл”-өөс тогтооно.

 

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

6.1. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нарыг үүргээ биелүүлээгүй болон ёс суртахууны доголдол гаргасан тохиолдолд “Ахлагч нарын зөвлөл”-ийн хамтарсан хуралдаанаар эрхийг түдгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ.

 

6.2. “Ахлагч нарын зөвлөл”-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь сахилга, ёс зүйн зөрчил гаргасан болон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол түүний  эрхийг нь түдгэлзүүлж чөлөөлнө.

 

6.3. “Ахлагч нарын зөвлөл”-ийн ээлжит хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш удаа тасалсан тохиолдолд “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.

ДОЛОО. ДҮРМИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

7.1. Зөвлөлийн дүрэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүнд үйлчлэх бөгөөд “Ахлагч нарын зөвлөл” дүрмийг баталж, батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

7.2. Зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг “Ахлагч нарын зөвлөл” дангаар эдлэх бөгөөд “Ахлагч нарын зөвлөл”-ийн нийт 12 гишүүдийн 71% нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн нэмэлт өөрчлөлтийг оруулна.

 

НАЙМ. ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАХ, ӨӨРЧЛӨХ

8.1. Зөвлөл нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан эсвэл хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн бол албадан татан буулгаж болно. “Ахлагч нарын зөвлөл”-ийн шийдвэрээр албадан татан буулгахаас бусад тохиолдолд татан буулгах бол “Ахлагч нарын зөвлөл”-ийн хурал зарлаж 21 хоногийн дотор олон нийтэд мэдэгдэнэ.

 

8.2. Зөвлөлийг татан буулгах тухай шийдвэрийг гаргасны дараа үндсэн эд хөрөнгийг тус газрын үйл ажиллагаанд шилжүүлэх, эсвэл зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

 

ЕС. БУСАД ЗҮЙЛ

9.1. “Ахлагч нарын зөвлөл”-ийн гишүүдийн ээлжит хуралдаан улирал бүрийн 3 дахь 7 хоногийн Мягмар гаригт 15.00 цагаас тогтмол хуралдана.

 

9.2. Цагдаагийн газрын ахлагч нарын нийтийн хурлыг улирал бүрийн сүүлийн 7 хоногт зарлан хуралдуулж, хурлаас гарсан шийдвэрийг Цагдаагийн газрын нийт ахлагч нарт болон газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллана.

 

9.3. Дүрэм батлагдсанаар хүчин төгөлдөр болно.

 

БАТАЛСАН

 

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                                    Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

 

ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                             О.ГЭРЭЛЭЭ

 

ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД                                                                 Д.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                               А.ОЮУНБОЛД

 

                                                                                 М.ЭРХЭМЗАЯА

 

                                                                                 М.ЭРДЭНЭБАТ

 

Ч.БАТТӨМӨР

 

О.МӨНХБОЛД

 

Ж.МӨНХЖАРГАЛ

 

Я.БАТЗОРИГ

 

Б.ГАНЗОРИГ

 

Н.БАТСҮХ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна