/ / “БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

 

Булган аймгийн Цагдаагийн газраас Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Хангайн бүсийн зөвлөгөөн зохион байгуулах ажлыг санаачилан Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-д санал гаргасаныг Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Орхон, Булган аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс санхүүжүүлэн дэмжиж 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Иргэдийн хурлын даргын 13 дугаар тогтоолоор “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаа.
Зөвлөгөөнд Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Булган, Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗЗ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын цагдаа, хууль хяналтын байгууллагуудын 230 төрийн алба хаагч оролцсон Хангайн бүсийн зөвлөгөөнийг 2014 оны 10 сарын 16-17-ний өдрүүдэд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд бүс нутгийн хүрээний дарга бөгөөд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул “Бүс нутагт үйлдэгдэж буй Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьлаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна