/ / Эбола вирусын тухай таны мэдэж байх ёстой зүйлс

Эбола вирусын тухай таны мэдэж байх ёстой зүйлс

Эбола вирусын тухай таны мэдэж байх ёстой зүйлс

2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8997 хүний өвчний тохиолдол бүртгэгдэж, 4493 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 427 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 236 хүн нас барсан байна.
АНУ-д Эбола вируст халдвараар хоёр дахь эмнэлгийн ажилтан өвчилсөн нь тогтоогдлоо  2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс тус улсын эмнэлгийн ажилтнууд дундаас вирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол батлагдсаныг ДЭМБ-д албан ёсоор мэдээлсэн байна. Тэрээр АНУ-д бүртгэгдсэн анхны өвчтөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд аравдугаар сарын 14-ний өдөр шинж тэмдэг илэрч, тусгаарлагдсан байна.
Сэрэмжлүүлэг: 
• Өвчин бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх
• Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:
o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхгүй байх;
o Гараа савандаж угааж хэвших;
o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;
o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;
o Арьс, салстаа гэмтээхгүй байх;
o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;  
o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.
• Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дах (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.
• Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд (100 тоот утас болон хүлээн авах) яаралтай хандахыг зөвлөж байна

Африкт эболатай адил вирус гарч ирлээ

 

 

Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт эболатай адил вирус дэгджээ. Үүний улмаас 70 гаруй хүн амиа алдсан байна. Анх уг өвчинг эбола вирус гэж байсан ч дараа нь өөр вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар үл мэдэгдэх уг өвчнөөр 592 хүн халдварлажээ. Баруун Африкт гарсан эболагийн вирусыг дарж амжаагүй байхад шинэ өвчин гарсан нь олныг цочироож байна.

Сенегал, ӨАБНУ зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна гэж мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд дурдснаар  эбола вирусын улмаас 1300 гаруй хүн нас барж, 2470 гаруй хүн халдвар авчээ.

монголчууд Эболаг “үл ойшоов”


ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүн 10-20 жил амьдардаг бол Эболагийн вирусээр халдварласан хүнд ердөө 24 цагийн амьдрал бий
Баруун Африкаас га­ралтай Эбола вирус дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа. Энэ вирус маш эрчимтэйгээр Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леон, Ливи гэсээр цаашлаад Герман, Канад, Испани, АНУ-д ч тархаад байна.

Гэтэл ахархан хугацаанд олон улс орныг хамарсан энэ вирусын гамшгийн талаар манай Эрүүл мэндийн яам дөнгөж өн­гөрсөн пүрэв гарагт мэ­дээ­лэл хийсэн нь “Эболад найр тавья” гэсэнтэй утга нэг болов. Үүнийг ард иргэд “Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр боллоо” хэмээн шүүмжлэлтэй хан­даж байна.
Ийн шүүмжлэх нь ч учиртай. “Дэлхий нийтийг цоч­роосон Эболагийн ви­рус манай урд, хойд хөршид орж ирсний дараа буюу өөрөөр хэлбэл үүдийг маань тогшсон хойно дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын мэдээллийг сүр дуулиантайгаар “Орос, Хятадад Эбола вирус тар­хах магадлал магадлал 97 хувьтай байна” гэж мэ­дээлсэн. Үүний дараа буюу өнгөрсөн бям­ба гарагт Засгийн газраас тогтоол гар­гасан. Уг тогтоолд “Эбола вирусын халдвар гур­­­ван тивийн долоон улс оронд бүртгэгдэн, 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад бай­на. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн дөрвөн орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөө­вөрлөгдөн бүртгэгджээ.
Эбола вирусын халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс ор­нуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна” тусгажээ.
Дээрх аймшигт мэдээ монголчуудыг цочроож, айл­гаж байгаа нь мэдээж байх. Айлгахаас ч аргагүй.
Хэрвээ манай хоёр хөршид ороод ирсэн тохиол­долд манай улсад энэ вирус тархана л гэсэн үг. Учир нь манай улс үйлдвэрлэгч биш учраас хүнсний бараа бүтээгдэхүүнээс авахуулаад өмсч зүүх, эдэлж хэрэглэхээ бүгдийг урд хөршөөсөө зөөдөг. Энэ хэрээрээ ма­найхан БНХАУ-ыг өдөрт мян­га мянгаараа зорьдог. Тэд бүгдээрээ биш юм аа гэхэд нэг нь л энэ вирусын тээгч болоход үндэсний аюул­гүй байдал хурцаар яриг­дах болно.
Ялангуяа манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд үүнээс илүү аюул гэж юу байх вэ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Нигерийн хоёр иргэнийг Эболагийн голомтоос ирсэн хэмээн үзэж, манай улсад газар­дахад нь хил гаалиар оруулалгүй буцаасан.
Энэ мэтээр уг вирус манайд орж ирэх магадлал өндөр байгаа учраас олон нийтийг ийнхүү сэрэмжлүүлж буй хэрэг юм.
Эбола вирус нь Конгоос гаралтай
Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй хол­боотой нутгийн ардуудын дунд тархсан нэгэн түүх байдаг аж. Ямбуку суурин­гаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн диваажин мэт гайхамшигтай газар байс­ныг Европын хүмүүс хөрсөн доороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёр­хон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт айм­шигтай газар бол­гож хаясан ажээ.
Түүгээр зогсохгүй нут­гийн онгон дагшин газрууд бүгд баялгийн төлөөх тэм­цэлд сүйрч Эбола гол бохирдлоосоо болж улаа­наараа эргэн ширгэж эхэл­сэн байна. Яг энэ үеэс үхлийн аюул тээсэн сарьсан багваахайнууд асар олноороо суурингуудаар эргэлдэж бай­сан гэнэ. Улмаар 1976 онд хөнөөлт өвчин тархах үед вирусийг нь Эбола хэмээн нэрийдэж сарьсан багваахайнаас гаралтайг нь ч тогтоосон байна. Ийм түүх байдаг бөгөөд байгаль дэлхий хүн төрөлхтөнд өг­сөн шийтгэл хэмээн Эбола вирусийг нутгийн ардууд ярьдаг гэнэ.
Эбола вирус нь цусархаг халууралт өвчин үүсгэгч вирусийг нэг төрөл бөгөөд энэхүү халуун орны вирусийн эсрэг эмчилгээ болон вакциныг одоогоор анагаах ухаан олоогүй байгаа юм. Эбола вирусийг тээгч болон тараагч нь сарьсан багваахай болон сармагчин бөгөөд тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дам­жин халдвар хүний биед ордог аж.
Эболагийн вирусын шинж тэмдэг
Нэгэнт хүнд халдсан бол хүнээс хүн халдах нь маш амархан, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин гэнэ.
Вирусийн халдвар авс­ны дараа халуурах, хоо­лой болон булчин өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар дотор муухайрч бөөлжис цутган гүйлгэж эхлэх бөгөөд элэг бөөрний үйл ажиллагааг доголдуулж цус алдахад хүргэдэг аюулт өвчин ажээ.
Эболагийн вирусээр өвчилсөн хүн маш өндөр халуурч, дотуур болон гадуур цус алдалт зэрэг явагддаг. Энэ вирус цусны цагаан бөөм болон вирус цусны цагаан бөөм болон судас руу дайрдаг байна.
Энэ удаа дэгдээд буй үхлийн аюултай Эбола вирусийн талаар СММ-ийн доктор Санжай Гупта дэлхий нийтэд мэдээлсэн байна. Тэрбээр Конакрид дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лабораторид ажиллаж байгаа аж.


Эболагийн эсрэг вакцин туршиж байна
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова “Оросын эмч нар Эбола вирусийн эсрэг туршилтын вакцин бүтээсэн” тухай “РИА Но­вости” өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Эмч нар үүнд най­даж байгаа.
Үүнээс гадна Канадын нэ­гэн ком­пани хэдэн жи­лийн турш эл вирусын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн бүтээ­сэн вак­циныг хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Эм, эмийн бүтээг­дэхүүнийг зо­­хи­­цуулах хо­рооноос ол­гожээ. Мөн өнгөрөгч долоо хоногт Хятад улс ч энэхүү вирусын эсрэг вакцин туршиж эхэлсэн тухай мэдээлэл бий.
Харин одоогийн байдлаар НҮБ-ын мэргэ­жилт­­нүүдийн м­э­дээлс­нээр Эбола вирус­тэй тэмцэх гурван төрлийн вакциныг судалж байгаа гэнэ. Нэгдүгээрт, Эболагаар өвчилсөн хүмүүсийн цус­наас гарган авсан вакцин. Хоёр дахь нь вакцинаар мичинд туршилт хийсэн нь эерэг үр дүн үзүүлсэн.
Дараагийн вакцин нь эд­гээрийн дотроос хамгийн боломжит гэж тооцогдож байгаа бөгөөд клиник су­далгаа явагдаж, хүн дээр туршиж үзэх аж. Гэхдээ энэ өвчний эсрэг вакциныг олон хүн дээр туршиж болохгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа аж.
Дэлхийн улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч АНУ-аас Эболгийн эсрэг нэгдэх уриалга хүртэл гаргаад байхад УИХ, Зас­гийн газраас мэдээлэл хийж, зөвлөмж гаргасан төдийхнээр буюу хэнэггүй монгол зангаараа хандаж байгаа нь Эболаг үл ойшоож, мөхөлд найр тавьж өгч бутай агаар нэгэн явдал гэж ард иргэд ихэд бухимдаж байна.

 

Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдээд байна

Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгджээ.Эбола вируст халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс орнуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.Засгийн газрын ээлжит хуралдаанаас тогтоол гаргаж, хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг бүхий нисэх буудлуудын тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болголоо. Тухайн бүсэд шаардлагатай хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт, Эбола вируст халдварын болзошгүй аюулын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах зорилгоор эмчилгээ, оношлогооны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол Улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад, эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дамжин өнгөрсөн зорчигчдын мэдээллийг агаарын тээврийн компаниудаас урьдчилан авч, Хилийн мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгч байхыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад, уг өвчний талаар мэдээллийн хэрэгслүүдийг байнгын мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд нарт тус тус үүрэг болголоо.

"Эбола" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Амссемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхагласан байдаг. Энэ жил "Дэлхийн гар угаах өдөр" "Цэвэр агаар амьдралыг аварна" гэсэн уриан дор явагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчнөөс хүмүүсийг аврах энгийн үйл ажиллагаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм 

Мөн дэлхий нийтийг цочроогоод байгаа "Эбола" вирусын халдварын талаар мэдээлэл өгснийг та бүхэнд хүргэж байна.2013 оны 12 дугаар сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, гурван тивийн долоон улс оронд бүртгэгдэн, энэ сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна.
Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ.
Халдварт өртөгсдийн 416 буюу 4.9 хувь нь эрүүл мэндийн ажилтнууд байгаа бөгөөд 233 нь нас барсан байна. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай гэж үздэг.
Уг өвчнөөр өвчлөөд эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 49 хоног хадгалагддаг гэж үзэж байсан бол одоо 70 хүртэлх хоногоор хадгалагдаж, халдварлуулах боломжтойг тогтоогоод байна.
Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Энэ удаагийн дэгдэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд ихэнх тохиолдолд 8-10 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байгаа юм. Хамгийн гол зүйл нь энэ өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд хувийн ариун цэвэр сайн сахих бөгөөд онцын шаардлагагүй бол вирус гарч байгаа орнуудаар явахгүй байх, мал аж ахуйн фермерүүдээр явахдаа болгоомжтой хандах, халуурах, сульдах буюу ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг санууллаа. Одоогоор манай улсад энэ өвчин нь илрээгүй байгаа ч орж ирэх магадлал бас бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

 

 

Монгол Улсын ЭМЯ-наас ЭБОЛА вирустэй холбоотой СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа

2014 оны 10-р сарын 14

Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна.ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна.АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ.Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.Үүнд:

-Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх,

-Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх,

-Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах,

-Таньтай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх,

-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах,

-Эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх,

-Иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.
 

Эболагийн өвчлөл бүртгэгдсэн орнуудад аялахгүй байхыг зөвлөж байна

Эбола вируст халдвар АНУ-д зөөвөрлөгдлөө

ДЭМБ-аас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна. Өвчтөн саяхан Баруун Африкт аялажээ. Тэрээр 09 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд 4 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөн 09 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, 28-ны өдөр Техас мужийн Пресбитерийн эмнэлэгт тусгаарлагдсан байна. Өвчтөний сорьцыг лабораторийн шинжилгээнд хамруулж, Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон Техас мужийн төв лабораторид оношийг баталгаажуулсан байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна. Өвчтөнтэй хамт Африкаас нэг нислэгээр ирсэн хавьтлуудад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERC-Cov вирусын анхны тохиолдол Австри улсад бүртгэгдлээ

2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Австри улсын ОУЭМД-ийг зохицуулагч байгууллагаас MERS-CoV вирусээр үүсгэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээллээ. Өвчтөн 29 настай, эмэгтэй. Саудын Араб улсын иргэн. Түүнд Саудын Арабад байх үед нь буюу 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч, долоо хоногийн турш өндөр халуурсан боловч эмнэлэгт хандаагүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Австри улсын Вена хотын Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.  Өвчтөний охин болон жолоочид нь хүнд амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмчилж байна. Мөн ойрын хавьтлын 25 хүнийг илрүүлж, тусгаарлан хянаж, лабораторийн шинжилгээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөнтэй хамт Саудын Арабаас олон улсын нислэгийн ниссэн зорчигчдын дунд судалгаа хийгдэж байна.

Иймд вирусын гаралтай халдварт өвчин улс орон дамжин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа үед аль болох өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна.  ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжийн мэдээлснээр манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:
• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх,
• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийж байх,
• Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх,
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах,
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
• Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх,
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх,
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргийг зөвлөж байна

Эболатай адилхан вирус дэгдлээ

2014 оны 09-р сарын 29

Баруун Африкт Эбола вирусаар өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь нас барж, эрдэмтэд өнөөг хүртэл бодитой эмчилгээний арга олохгүй сандарсаар байна.

 

Гэвч нэлээд хэдэн улс орныг хамраад байгаа энэ өвчинтэй төстэй вирус Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт  дэгдсэн тухай "ВВС" агентлаг мэдээллээ. Вирусын улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг мэдэгдлээ. ДЭМБ-ын төлөөлөгчид энэхүү халдварыг анх эбола вирус хэмээн мэдэгдэж байсан ч шинжилгээгээр өөр төрлийн вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар энэхүү вирусээс 592 хүн халдвар авчээ. Вирусийн халдвар авсан хүний гэдэс болон алгаар нь усархаг зүйл туурдаг байна. Мөн дээрх вирус эболагаас ялаатай нь 10-14 хоногийн дараа халдвар авсан тогтоогддог аж. Тиймээс илүү олон хүн энэхүү халдвараар өвчилсөн байх магадлалтай гэнэ. Шинэ халдварын дараа Сенегал, Өмнөд Африк зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна. Сүүлийн үеийн мэдээгээр эболагаар 2500 хүн амиа алдаж, 5500 хүн халдвар авчээ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна