/ / Зөвлөмж эцэг, эхчүүдэд хүргэж байна.

Зөвлөмж эцэг, эхчүүдэд хүргэж байна.

Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч С.Цогтбаяр хүүхэд хамгааллын чиглэлээр дараах зөвлөмжийг эцэг, эхчүүдэд хүргэж байна.

Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байна.  Сошиал орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг болон бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байна.

Oлон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хуурч мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх, сүрдүүлэх аргаар бэлгийн харьцаанд орох, интернэт орчинд эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй ашиглан хуурамч хаяг үүсгэж, садар самуун контент борлуулах зэрэг  хүний нэр төр, алдар хүндэд нь халдах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдсээр л байна.

Иймд: 1. Нууц үг, гэрийн хаяг, утасны дугаар болон өөрийн төрсөн он, сар, өдрөө бүү ил болго.

2. Нууц үг нь таны гэрийн түлхүүр юм. Нууц үг тань санахад хялбархан, харин бусад хүмүүс таахад хэцүү байхаар зохиогоорой.

3. Ухаалаг утас болон таблетаа үргэлж хараа хяналттай байлгаарай. Та ухаалаг утас болон таблетдаа нууц үг хийж, ашиглаагүй үедээ үргэлж түгжиж байгаарай.

4. Таны хүүхэд цахим орчин дахь найзуудаа таньдаг эсэх, түүнийг нь  нягтлах

Хэрэв танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл эцэг, эхдээ мэдэгдэж байх талаар сануулах

5. Цахим орчинд ямар нэгэн зүйл нийтлэх болон хэлэхээсээ өмнө сайн бодож, шийдвэр гаргах, Учир нь цахим ул мөр устгах нь маш хэцүү.

6. Цахим орчинд ч соёлтой байх ёстой. Бусдын хувийн мэдээлэл болон зургийг нийтлэхээсээ өмнө заавал зөвшөөрөл авч байх.

7. Үйлдэл хийхээсээ өмнө бод. Мэдэхгүй веб сайтаар зочлох үед болон танихгүй хүнээс имэйлээр ирсэн холбоосыг бүү нээгээрэй гэдгийг хэлж мэдээлэл өгсөн байх

8. Хэрэв насанд нь тохироогүй бичлэг зураг гарч ирвэл том хүнд заавал хэлэх

9. Онлайн худалдан авалт хийхдээ том хүний тусламж авч байх талаар хүүхдүүддээ анхааруулж, ярилцдаг байх

10. Ухаалаг утас, таблет болон аппликейшн дээрээ аюулгүй байдал, нууцлалын зөв тохиргоог хийхэд насанд хүрсэн хүнээс тусламж авч байхыг анхааруулж байна.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө фейсбүүк, инстаграм, тик ток гэх зэрэг цахим сүлжээний тохиргоо болон нууцлалын талаарх мэдлэгээ дээшлүүлээрэй. Мэдлэгтэй эцэг, эх үр хүүхдээ эрсдлээс хамгаалж чадна.   www.ekids.mn вэб хуудсанд зочлоорой.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 4.1.5. “Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” гэсэн байдаг бол

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар тодорхой тусгасан байдаг.

Үүнд 8.1. “Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална” гэсэн байдаг.

Мөн 8.4. “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”.

8.5. “Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна” гэж заасан байдаг тул үүргээ биелүүлж хараа хяналтаа сайжруулаарай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна