/ / ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС БИД МАРТАХГҮЙ ӨДӨРЛӨГ, ШИНЭЭР ТОМИЛОГДОН ИРСЭН 21 АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС БИД МАРТАХГҮЙ ӨДӨРЛӨГ, ШИНЭЭР ТОМИЛОГДОН ИРСЭН 21 АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад 1987 онд амь насаа алдсан тус Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, ахлагч Гомбожавын Дунгар, 2015 онд амь насаа алдсан Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Цогбадрахын Баттулга нарын гэгээн дурсгалыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар “Бид мартахгүй” өдөрлөгийг байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, хүндэтгэлийн арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулав.
Үүнд: Цагдаагийн газрын гадна талбайд нийт бие бүрэлдэхүүний ёслолын жагсаалыг явуулж, Б.Дунгар, Ц.Баттулга асан нарын гэрэл зураг, намтар бүхий хөргийг иргэдийг хүлээж авах танхимд байрлуулж, тэдний ажил үйлс, байгуулсан гавъяаны тухай тус Цагдаагийн газрын Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Батжаргал мэдээлэл хийв. 
Г.Дунгар агсаны хүү Д.Одбаяр, Ц.Баттулга агсаны эхнэр Т.Байгалмаа нарт Цагдаагийн газраас тус бүр 100.000 төгрөгийн тусламжийг олгов.
Мөн тус Цагдаагийн газарт шинээр томилогдсон 21 цагдаа ахлагч алба хаагчийг “Цагдаагийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх санаачилга гарган ажилласан 53 алба хаагчдад Хууль зүй, дотоодын хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, тус Цагдаагийн газрын шагналыг гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна