/ / “МЯНГАН МӨРДӨСТӨН” ЧУУЛГАНЫ ҮЕЭР 15 ЗАЛУУ ГЭР БҮЛД ГАЗАР, ХАШАА БАЙШИН ОЛГОЛОО

“МЯНГАН МӨРДӨСТӨН” ЧУУЛГАНЫ ҮЕЭР 15 ЗАЛУУ ГЭР БҮЛД ГАЗАР, ХАШАА БАЙШИН ОЛГОЛОО

Орхон аймагт анх удаагаа тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчид, ахмадуудыг нэгтгэсэн “1000 МӨРДӨСТӨН” чуулга уулзалт өнөөдөр Хангарьд паласт болж өндөрлөлөө. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулсан уг арга хэмжээг орон нутагт салбар нэгж байгуулан төр, иргэний нийгмийн байгуулагуудын оролцоо гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанартай, үр өгөөжтэй ажлуудыг хийх зорилгоор зохион байгуулсан ажээ.Чуулга уулзалт өндөрлөсний дараа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар цэрэг хүчний байгууллагат ажилладаг 15 залуу гэр бүлд Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт газар олгож хашаа, байшин барьсаныг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Баян-Өндөр сумын Засаг дарга энэ жил зорилтот бүлгийн айл өрх болон цэрэг хүчний байгууллагуудын ажилтнуудад  нийт 55 газар шинээр олгохоор болсоны 15 нь тус газар олголт юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна