/ / АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?

АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?

Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу? уриан дор осол гэмтлийн эрсдэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэье !!! арга хэмжээнд Аймгийн Эрүүл мэндийн газар, түүний салбар нэгжүүд, БОЭТөв, аймгийн Онцгой байдлын газар бусад байгууллагуудтай хамтран ажиллаж “Явган хүний гарцаар гарж хэвшье”, ”Суудлын бүс таны хайртай хүмүүсийн амь насыг аварна”, “Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь”, “Хурдаа тохируул”, “Хамгаалалтын бүсээ зүүж хэвшье” зэрэг уриалга, анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж хотын төв замаар жагсан явж, мөн уг арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна