/ / ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ТУХАЙ

ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

14 дүгээр зүйл.Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

14.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.

14.2.Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.3.Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно. 

14.4.Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно. 

14.5.Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй. 

14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна