/ / ЗАСГИЙН ГАЗРЫН "ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН "ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ

 

                                                                    

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 76

ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 2 байхаар тогтоосугай.

2. Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:  

а/ Эрүүгийн цагдаагийн алба;

б/ Мөрдөн байцаах алба;

в/ Хэрэг бүртгэх алба;

г/ Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба;

д/ Замын цагдаагийн алба;

е/ Санхүү, аж ахуйн алба;

ж/ Захиргааны удирдлагын газар;

з/ Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар;

и/ Интерполын үндэсний төв товчоо.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                          С.БЯМБАЦОГТ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна