/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

 

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь Олон нийтийн цагдаагийн сул байгаа 5 орон тоонд сонгон шалгаруулалтыг  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл бүртгэж, 03 дугаар сарын 13-ноос 15-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

1. Орхон аймгийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх

2. Иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ял шийтгэлгүй, захиргааны зөрчилгүй иргэдийг судалгаанд хамруулах

3. Судлагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.

4. Шалгалттай холбоотой мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах  ажлыг зохион байгуулах;

5. Шаардлага хангасан материалыг 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр тус газрын захиргааны удирдлагын тасагт ирүүлэх

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

3. 3 үеийн түүх;  /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн  гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ./

4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

5.  Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;

6.  Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

7.  Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

8.  Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/

9.   Урьд нь ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт

10. Сүүлийн 3 сарын  хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;

11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалтын мэдээллийг http://www.orkhon.police.gov.mn/ цахим хаяг болон Орхон аймаг дахь  цагдаагийн газрын  facebook хаяг дээр тус тус байршуулсан болно.

Шалгалттай  холбоотой асуудлаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Ганзориг, утас: 99023837 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна